Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Засгийн газрын 5Ш ажиллагааг эзэнжүүлжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Шүүр болон шилжүүлэн авах ажиллагааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан
Шилэн ажиллагааг ЦХХХ-ны сайд Н.Учрал
Шувуу ажиллагааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар
Шүгэл ажиллагааг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго нарын ахалсан ажлын хэсэг хариуцан ажиллаж, Засгийн газрын долоо хоног бүрийн хуралдаанд үр дүнгээ танилцуулахаар боллоо.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Миний хариуцаж ажиллах төрийн албаны хүнд суртлыг арилгах, төрийн албанд хууль бусаар томилогдсон зөрчлийг илрүүлэн хариуцлага тооцох ажлыг АТГ болон ТАЗ-тэй хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажиллана.
Монгол Улсын төрийн албанд 300 мянган албан хаагч ажилладаг гэх тоо бий. Үүний 69 000 нь төрийн жинхэнэ албан хаагч, 178 000 төрийн үйлчилгээний албан хаагч, 75 000 төрийн өмчит компаниудад ажиллаж байгаа албан хаагчид ажиллаж байна.
Монгол Улсын нийт ажиллах хүчний 18 орчим хувийг төрийн албан хаагчид бүрдүүлж байна. Олон улсын жишгээр нийт ажиллах хүчний 15 хувь нь төрийн албан хаагчид байвал илүү зохимжтой, хэвийн хэмжээ гэж үздэг. Гэтэл манай улс 3-4 хувиар хэтэрсэн байна.
Засгийн газар ирэх жилүүдэд 15 хувийн хязгаарыг тогтоож барина. Энэ бол Засгийн газрын төрийн албанд хийх шинэчлэлийн үндэс нь байх юм.
Уншиж байна |