Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Т.Аюурсайханы Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн байна.
Түүний хувьд өнгөрсөн сарын 7-нд "Миний бие зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна" хэмээн УИХ-ын дарга, Ерөнхий сайдад албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх хүсэлтийг хэлэлцэж, Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлжээ.
П.ГОО
Уншиж байна |