Япон орны нутаг олон тооны арлаас бүтсэн байдаг. Саяхныг хүртэл Япон 6852 аралтай гэгдэж байв. Энэ тоог 1987 онд Японы Эргийн хамгаалалт гаргаж байлаа.
Харин саяхан Японы Гео орон зайн мэдээллийн газар 36 жилийн дараа арлыг дахин тоолоход нийт 14 125 арал бүртгэгджээ. Мэргэжилтнүүдийн онцолсноор, Японд шинээр арал үүсээгүй, арлын тоо ийнхүү хоёр дахин нэмэгдсэн нь технологийн дэвшлийн ачаар бүхий л арлыг тоолох, тодорхойлох боломжтой болсонтой холбоотой гэнэ.
Хамгийн их буюу 1479 арал Нагасаки мужид, 1473 арал Хоккайдод байгаа бол 1256 аралтай Кагосима арлынхаа тоогоор гуравдугаарт бичигдэж байна. Харин Изу, Огасавара зэрэг арлуудтай нийслэл Токиогийн тойрогт 635 арал бүртгэгдэж, арлынхаа тоогоор наймдугаарт бичигджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |