Колумбийн Үндэсний тэнгисийн цэргийн хүчнийхэн Номхон далайгаас 14 метрийн урттай шумбагч онгоц илрүүлжээ. Энэ онгоцонд асар их хэмжээний хар тамхи байсан гэж Daily Mail мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, шумбагч онгоц нь зургаан тонн хүртэлх жинтэй ачаа тээвэрлэх чадвартай бөгөөд онгоцонд 2,6 тонн кокаин ачсан байсан гэнэ. Энэ хэмжээний кокаин нь 87,5 сая доллараар үнэлэгдэх аж.
Хөлгийн багийн бүрэлдэхүүн дөрвөн хүн байснаас хоёр нь амиа алдаж, хоёр нь амьд үлдэж чадсан, тэдэнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн гэж Колумбийн эрх баригчид мэдэгджээ. Хөлгийн багийн гишүүд хортой хийнд хордсоны улмаас амиа алдсан гэсэн урьдчилсан таамаглалыг дэвшүүлсэн аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, Колумбийн томоохон хар тамхины наймаачид шумбагч онгоцыг өргөнөөр ашигладаг гэнэ. Ийм онгоцны тусламжтайгаар хориотой ачааг бусад орон руу хүргэж чаддаг юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |