АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нүүрсний хэргийн талаар өнөөдөр /2023.03.14/ мэдээлэл хийлээ.
АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татан, шалгаж буй. Гэвч зарим гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа аж. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байгаагаа АТГ-аас мэдээллээ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд гишүүнээс татгалзах хүсэлтээ өгөөд буй учраас АТГ-аас бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргаагүй байна. Ж.Мөнхбат 2022 оны ХОМ-ээ мэдүүлээгүй аж.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад бусад гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага үүсвэл тухай бүрт нь саналаа гаргана гэв.
Б.Хэрлэн
Уншиж байна |