Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцсон 22 мянган хүнийг өршөөлд хамруулжээ
2023-03-14

Ираны дээд удирдагч Алим Хаменеи зарласан өршөөлийн хүрээнд, Засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон 22 мянган хүнийг өршөөсөн гэнэ. Энэ талаар Ираны Шүүхийн тэргүүн Голам Хоссейн Мохсени мэдэгдсэнийг IRNA дамжуулжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нийтдээ 82 656 хүнийг өршөөлд хамруулсан байна. Гэхдээ хүчирхийллийн гэмт хэрэг, хулгайн хэрэгт буруутгагдсан хүмүүсийг өршөөлд хамруулаагүй аж. Харин Хаменеигийн эсрэг уриа лоозон хашгирсан, олон нийтийн сүлжээнд эрх баригчдыг шүүмжилсэн зэрэг хүмүүсийг өршөөжээ. Эрх баригчид өршөөл зарлах талаараа хоёрдугаар сард мэдэгдэж байв. Энэ нь 1979 оны Исламын хувьсгалын 44 жилийн ойд зориулсан өршөөл аж. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн оны есдүгээр сард Иранд 22 настай Махса Амини бүсгүй хижаб буруу өмссөн хэргээр ёс суртахууны цагдаагийнханд баривчлагдсаныхаа дараа нас барж, улмаар эсэргүүцэл өрнөж байв. Анхлан эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж эхлүүлсэн жагсаал Ираныг бүхэлд нь хамарч, иргэд засгийн газрын эсрэг тэмцэн, эмх замбараагүй байдал газар авсан юм. Үүний дараа Ираны эрх баригчид жагсагчдыг хүчээр дарж, олон мянгаар нь баривчлан, ээлж дараалан хатуу шийтгэл оноож, олон хүнд цаазаар авах ял оноосон. Мөн цаазын ял сонссон хүмүүст өмгөөлөл үзүүлэхийг хориглосон бөгөөд Эмнести Интернейшнл байгууллагын мэдээлснээр Ираны эрх баригчид эсэргүүцлийн үеэр баривчлагдсан 26 хүнд цаазын ял оноожээ. Харин эсэргүүцлийн жагсаалын үеэр 530 хүн амиа алдсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин