Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх Орос Украин руу түрэмгийлсэнтэй холбоотой цэргийн гэмт хэргийн тухай хоёр хэрэг үүсгэж, хэд хэдэн хүнийг баривчлах зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Украины хүүхдүүдийг хулгайлсан болон иргэний дэд бүтцүүд дээр зориуд цохилт өгсөн гэж Оросыг буруутгахаар зэхэж байгаа гэнэ. Энэ хэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн хүнийг баривчлах зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байгаа аж. Гэхдээ сэжигтнүүдийг баривчлах зөвшөөрөл өгөхөд эрхзүйн стандартуудыг хангасан эсвэл мөрдөн байцаагчдад нэмэлт нотлох баримт шаардлагатай эсэх талаар шийдвэр гаргуулахын тулд Ерөнхий прокурор Карим Хан өөрийн дүгнэлтийг шүүхээс өмнөх шүүгч нарын бүрэлдэхүүнд танилцуулах ёстой юм байна.
"Нью-Йорк Таймс" сонинд тайлбар өгсөн зарим шинжээч, дипломатын үзэж байгаагаар хэрэг үүсгэснээр Владимир Путинийг хэрэгт татаж магадгүй гэнэ. Учир нь Олон улсын шүүх цэргийн гэмт хэрэгтэй холбоотой хэрэг дээр улс орнуудын төрийн тэргүүний халдашгүй эрхийг хүлээн зөвшөөрдпөггүй аж. Гэхдээ Олон улсын эрүүгийн шүүх эчнээ ялын тогтоол гаргадаггүй тул ОХУ-ын Ерөнхийлөгчийн эсрэг шүүх хурал болох магадлал тун бага гэж ажиглагчид үзэж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |