Хойд Солонгос Япон тэнгисийн зүг пуужин харвасан талаар Японы Ерөнхий сайд Фумио Кисида болон Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгдсэнийг Kyodo дамжуулжээ.
Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр, бага тусгалтай хоёр пуужинг Хойд Солонгос харвасан байна. Ийнхүү пуужин харваснаас үүдэлтэй хор хохирол гарсан эсэх талаар мэдээлэл гараагүй аж. Хойд Солонгос пуужин харвасантай холбоотойгоор Японы Засгийн газар мэдээлэл цуглуулж байгаа гэж NHK мэдээллээ. Гэхдээ одоогоор пуужингийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Хойд Солонгос гуравдугаар сарын 12-нд мөн пуужин харвасан бөгөөд үүний дараа Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт эхэлсэн. Энэ сургуулилалтыг өдөөн хатгалга гэж үзсэн БНАСАУ ийнхүү дахин пуужин харважээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |