Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Дүрвэгчийн амьдралаас Холливудад гялалзсан Куан: Мөрөөдлөө битгий орхи
2023-03-14

Гуравдугаар сарын 13-ны өдөр Лос-Анжелес хотын Долби театрт АНУ-ын Кино академийн "Оскар" шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Энэ удаагийн наадам ажиглагчид, кино шүүмжлэгч, сонирхогчдын таамаглаж байсанчлан гайхалтай үйл явдлуудаар дүүрэн өнгөрсөн юм. Жаран настай, хятад гаралтай Мишель Йео Оскар хүртсэн анхны ази эмэгтэй болсон бол олон шүүмжлэгч "карьер нь дууссан" гэж үзэж байсан Брендан "Шилдэг эрэгтэй дүр"-ийн шагнал хүртэв. Тэдний зэрэгцээ, мөн л олон жилийн туршид мартагдсан ч тайзнаа эргэн гялалзаж, Оскар гартаа атгасан хүн нь Ке Хюи Куан байлаа. Вьетнамаас гэр бүлийн хамт дүрвэсэн Ке Хюи Куан хүүхэд байхдаа л Холливудад хөл тавьсан ч олон жилийн туршид дахин дэлгэцнээ гараагүй байсан юм. 

 

Ке Хюи Куан хүүхэд ахуйдаа 1980-аад оны алдартай кинонууд болох The Goonies болон "Индиана Жонс буюу Хувь тавилангийн сүм" кинонуудад тоглон алдаршиж байсан ч удалгүй дэлгэцнээ гарахаа болив. Түүнийг кинондоо хэн ч урьсангүй, Холливудад хэрэггүй мэт санагдаж байсан ч 95 дахь удаагийн ёслолоор Оскар гартаа атгаж, Шилдэг эрэгтэй туслах дүрийн эзэн болсон юм.

 

"Ийм түүх кинон дээр л гардаг гэцгээдэг. Гэтэл энэ нь надад тохиолдож байгаад итгэж чадахгүй нь. Энэ бол америк мөрөөдөл" хэмээн Ке Хюи Куан тайзнаа шагнал гардахдаа нулимс цийлэгнүүлэн өгүүлсэн юм.

 

Тэрбээр 1970-аад оны сүүлээр, долоон настай байхдаа Вьетнамаас гэр бүлийн хамт дүрвэжээ. Ке Хюи Куан аавтайгаа Хонконгт, харин ээж нь гурван ах, эгч нарынх нь хамт Малайзид очжээ. Ингээд тэдний гэр бүл 1979 онд АНУ руу цагаачилснаар халуун бүлээрээ цуглав. Харин 1984 онд Куан "Индиана Жонс буюу Хувь тавилангийн сүм" киноны халаасны хулгайчийн дүрийн сонсголд санамсаргүй орсон гэдэг.  Дараа жил нь The Goonies кинонд дүр бүтээжээ. 

 

Гэвч өсөж том болох хэрээр түүний бүтээх дүр улам багасаж, Куан найруулагчийн туслахаар ажиллах болсон гэнэ. Харин 2018 онд гарсан "Галзуу баян азиуд" киноноос урам зориг авсан Куан 50 насандаа хувь тавилангаа дахин сорьж, дэлгэцэнд эргэн гарахаар шийджээ. Куаны төлөөлөгч нь түүний найз байв, ингээд Куаныг төлөөлөхийг зөвшөөрч, ердөө хэдхэн долоо хоногийн дараа Куан "Еverything everywhere all at once" кино төслийнхнөөс санал хүлээн авчээ. Энэ кино түүний жүжигчний карьерт хоёр дахь том тэсрэлт болж, Америкийн кино академийн шагналыг авчирсан юм. 

 

"Миний ээж 84 настай, одоо энэ ёслолыг гэртээ үзэж суугаа. Ээж ээ, би дөнгөж сая Оскар авчихлаа" хэмээн Ке Хюи Куан сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй өгүүлж байлаа.

Тэрбээр нэгэнтээ хэвлэлд ярилцлага өгөхдөө, гэр бүл нь АНУ-д дүрвэж ирсэн нь бага насанд нь ихээхэн сэтгэлзүйн дарамт учруулдаг байсан талаар онцолжээ. Дүрвэгч гэдгээр нь хүмүүс гадуурхаж, үзэн ядаж, сургуульд байхад нь хүүхдүүд дээрэлхдэг байсан гэнэ. "Энэ бүхэн хүүхдийн сэтгэлзүйд яаж нөлөөлөх вэ, бодоод үз дээ" хэмээн Куан ярьж байжээ. 

 

Алдагдсан боломжуудаа санасан харуусал

"Галзуу баян азиуд" кино үзсэнийхээ дараа Куан дэлгэцэнд эргэн гарахаар шийдэв. 

 

"Би энэ киног театрт гурвантаа үзсэн, үзэх бүрдээ л уйлж байлаа. Энэ кино үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан учраас уйлсан. Гэхдээ уйлсны өөр нэг шалтгаан нь алдагдсан боломжуудаа ухаарч ихээхэн харууссаны улмаас би уйлж байлаа. Бусад ази жүжигчидтэй хамт тэнд байхыг их хүссэн. Чухамхүү тэр үед л надад дэлгэцийн бүтээлд дахин гарах санаа төрсөн" хэмээн Куан ярьжээ. 

 

"Еverything everywhere all at once" киноны зохиолыг Куан авахдаа энэ кинонд бүтээх дүр Оскар авчирна гэж санаа ч үгүй байх. Цагаачдын гэр бүл, шинжлэх ухааны уран зөгнөлт адал явдал, супер баатрууд гарах энэ кинонд Куан угаалгын газрын менежерийн нөхөр Веймонд Ваны дүр бүтээсэн юм. Энэ дүрийг бүтээхдээ өмнө нь од байсан хүүхдийг дундаж насны эр хүн болсныг харсан үзэгчид хэрхэн хүлээж авахыг төсөөлөхгүй байсан гэж Куан өгүүлжээ. 

 

"Жүжигчний ажилдаа эргэн орохоор шийдэх үедээ би 50 настай байсан. Орхихоос аргагүй болсон, эргэж ирнэ гэж төсөөлөө ч үгүй мөрөөдлийнхөө талаар ярихын тулд надаас их зориг гарсан" хэмээн Куан "Лос-Анжелес Таймс" сонинд ярьжээ.

Харрисон Форд, Ке Хюи Куан нар "Индиана Жонс"-ын зураг авалт болон 95 дахь удаагийн Оскарын наадмын үеэр 

Гуравдугаар сарын 13-ны өдөр болж өнгөрсөн ёслолын ажилагаан дээр Куан "Индиана Жонс" киноны хамтрагч Харрисан Фордтой дахин уулзсан. Харрисон Форд түүнд шагнал гардуулсан нь ихээхэн сэтгэл хөдөлгөм үйл явдал болсон юм.

 

Тэрбээр шагнал гардсаныхаа дараа "миний төлөө гаргасан золиос бүрийнх нь төлөө ээждээ талархаж" байна хэмээсний дээр ах, эхнэртээ зориулж талархлын үг хэлсэн. Эхнэртээ хандахдаа Куан "Миний насан туршийн хайр, 20 жилийн туршид цаг чинь ирнэ гэж надад хэлж байсан" хэмээжээ. 

 

Мөн бүх хүнд хандан мөрөөдлөө орхихгүй байхыг уриалсан юм. 

 

"Мөрөөдөлдөө итгэх хэрэгтэй. Би мөрөөдөлдөө бараг итгэхээ больсон. Та нарт хандаж хэлэхэд, үргэлж мөрөөдсөн хэвээр байгаарай"

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Congratulations.
2023-03-14