Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монголчууд бидний хөгжүүлж, бүтээн байгуулж чаддагийн том илэрхийлэл нь Оюутолгой төсөл юм
2023-03-13

 

Оюутолгойн гүний уурхай өнөөдөр /2023.03.13/ нээгдэж, олборлолтоо эхлүүллээ. Нээлтийн ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто компанийн удирдлагууд, Засгийн газрын гишүүд оролцов.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

 

 

Эрхэм хүндэт монголчууд аа

 

Эрхэм хөрөнгө оруулагчид аа

 

Хүндэт зочид төлөөлөгчид өө.

 

Оюутолгойн бүтээн байгуулалтад гар бие оролцож, өмнийн говийн оргүй хоосноос өнөөдрийн бүтээн байгуулалтыг биечлэн бүтээлцсэн эрхэм уурхайчид, инженер, техникийн ажилтнууд та бүхэндээ гүний уурхай нээгдэж, эхний олборлолт эхэлж байгаа энэхүү түүхэн өдрийн мэнд хүргэж, баяр хүргэе.

 

Одоогоос нэг жилийнх өмнө 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Оюутолгойн хэлэлцээрийн хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум $-ын өр тэглэгдэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум $-ын өр хаагдсанаар олон жилийн хугацаанд талцан гацсан Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил гацаанаас гарч, эхний тэсэлгээ хийж байсан. Өнөөдөр хөрөнгө оруулагч тал гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2023 оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулна гэсэн амлалтандаа хүрч чадлаа. Энэ бол цаашдын хамтын ажиллагаа, хамтын итгэлцэл, хоёр талын хариуцлагатай байдлын суурь зарчим болно гэдэгт бат итгэлтэй байна.

 

Эрхэм хатагтай, ноёд оо

 

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюутолгой төслийн 1265м-ын гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс өнөөдөр олон улсад дөрөвт эрэмблэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна.

 

Энэхүү гүний уурхайн зэсийн баяжмал нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа цахилгаан автомашины үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн шинэ эрин үе, олон улсын ногоон хөгжлийн чиг хандлагын төлөө эх дэлхийн амьдралын цаг хугацааг уртасгах хүн төрөлхтний үйлсэд оруулж байгаа Монгол Улсын бодит хувь нэмэр гэдгийг онцлон тэмдэглэе.

 

Оюутолгой төсөл бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийгдэж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй Монгол Улс гурав дахь хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнолд туйлын чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл юм.

 

2022 онд Оюутолгой компани 1.4 тэрбум $-ын борлуулалт, 200 сая $-ын хөрөнгө оруулалт хийсэн нь цар тахлаас үүдэн -4.7 хүртэл агшсан байсан эдийн засгийн хүндрэлийг даван туулахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн.

 

 

Монголчууд бид нэгдмэл байж, хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг ч урагшлуулан хөгжүүлж, бүтээн байгуулж чаддагийн томоохон илэрхийлэл бол Оюутолгой төсөл юм. Оюутолгой төслийн өнөөдрийг хүртэлх зам дардан байгаагүй. Олон жилийн ээдрээт хэлэлцээр, баялагтаа эзэн байхыг хүссэн ард түмний хүсэл эрмэлзлэл, нийт монголчуудын эрх ашгийг хамгаалж, УИХ-ын 92 болон 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ, УИХ-ын түр хороо, ажлын хэсгийнхэн, Оюутолгойн төсөлд эхнээс нь оролцож, “гал атгасан” төр- нийгмийн зүтгэлтнүүд, энэ гэрээг засаж сайжруулахын төлөө шаргуу тэмцсэн эх орончид, олон нийт, эрхэм хөрөнгө оруулагч та бүхэндээ Засгийн газраа төлөөлж гүн талархал илэрхийлье.

 

Энэ бол монголчууд та бидний хамтын бүтээл гэдгийг онцгойлон тэмдэглэе. Оюутолгойн гүний уурхай Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэн чухал төслүүдийн нэг юм. Оюутолгойн гүний уурхай Шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлт болон Аж үйлдвэржилтийн сэргэлттэй цогцоор уялдаж, уул уурхайг дагасан ил болгох тэмцэлд Засгийн газарт ялалт байгуулж чадвал жил бүр 500 000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, нэг хүнд ногдох ДНБ 10 000$-т хүргэх монголчууд та бидний олон жилийн мөрөөдлийг бодитой ажил болгож, цаг хугацааг наашлуулна гэдэгт итгэл төгс байна.

 

Оюутолгойн хэлэлцээрт Монгол Улсын эрхийг хүндэтгэн ойлгож, хүлээн зөвшөөрч, урт хугацааный түншлэл, харилцан итгэлцлийг хүлээн зөвшөөрсөн Рио Тинто группын гүйцэтгэх захирал  Якоб Стаусхолм танд болон таын удирдлагын багт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

 

Оюутолгойн хэлэлцээр Монгол Улс хөрөнгө оруулагчтайгаа нээлттэй, ил тод, харилцан ашигтай хамтран ажиллаж чаддаг, тогтвортой, итгэлтэй түнш гэдгийн бодит илэрхийлэл болж байна. Оюутолгой төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, өнөөдөр хөрөнгө оруулагч талтай зэс баяжуулах, зэсийн эцсийн бүтээгдэхүүн Монгол Улсад үйлдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурах болно. Энэ бол бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортлох биш нэмүү өртөг шингээж, аж үйлдвэржилтийн сэргэлтийг эхлүүлэх түүхэн эхлэл цэг болно гэдэгт итгэлтэй байна. Цаашид Монгол Улс хөрөнгө оруулагчтайгаа Монголын “ЗА” бол андгай юм хэмээх эцэг өвгөдөөс уламжлан ирсэн язгуур үнэт зүйлдээ тулгуурлан эдийн засгийн томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншилж ажиллаж чадна гэдгээ Монгол Улсын Засгийн газраа төлөөлж, дахин хариуцлагатайгаар илэрхийлэхэд таатай байна.

 

 

Монгол Улс зэс, газрын ховор элемент зэрэг уул уурхайн салбар, аялал жуулчлал, ХАА, аж үйлдвэрлэл, тээвэр логистик зэрэг уул уурхайн бус эдийн засгийн төслүүдэд идэвхтэй түншлэн ажиллахын тулд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хөрөнгө оруулалтыг бүх түвшинд дэмжин ажиллаж, эхнээсээ бодит үр дүнд гарч, томоохон төслүүдэ эрчимжиж байна.

 

Монголчууд бид амны билгээс ашдын билэг гэж ярьдаг. Туурвин бүтээхийн бэлгэдэл туулай жилд Оюутолгойн төслийн гүний уурхайн эхний бүтээгдэхүүн олборлох нээлтээр эхэлж, 2023 оны I улирлын эдийн засгийн өсөлт 10.6 хувийн өсөлттэй байгаад бэлгэшээж байна.

 

Үзэсгэлэнт болгогч хэмээх туулай жилдээ Монгол Улсаа дэлхий дахинд илүү үзэсгэлэнтэй болгож, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг эх орондоо татахын төлөө иргэн, ААН бүхэн хичээн ажиллацгаая.

 

Мөнх тэнгэрийн хүчин дор

Монгол Улс хүчирхэгжин бэхжиж, мандан бадрах болтугай.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Оюутолгойн гэрээ бол жинхэнэ дээрмийн гэрээ шүү дээ. Бүх олборлосон алт, зэс шууд Рио Тинто-гийн өмч болоод гадаадын зах зээлд борлуулагдаад бүх борлуулалтын орлого нь 100 хувь Рио Тинтогийн дансанд орно. Борлуулалтын орлогоос хөөрхий монголчуудад ганц төгрөг өгөхгүй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) нэрээр Рио Тинто монголчуудад өчүүхэн жаахан угаадас өгнө. Ер нь ийм дээрмийн гэрээг колончлогч улсууд колони орнуудыг дээрэмдэхийн тулд 1945 оноос өмнө хийдэг байжээ. Одоо Монголчууд АМНАТ авахын зэрэгцээ дор хаяад бүх олборлосон алт, зэсийн 50 хувийг монголчууд өөрийн өмч болгож аваад өөрсдөө дэлхийн зах зээлд зарах нь өнөөдөр дэлхий дахинд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн хэм хэмжээ шүү дээ. Гадаадын дээрэмчдийн гар хөл болсон Баярцогт, Сайханбилэг нарыг монголчууд алахад ч багадана. Энэ саналыг олшируулаад мэдээллийн бүх сувгуудаар түгээцгээ, монголчууд минь.
2023-03-13
Т. Батмэнд:
С. Баяр, С.Баярцогт, Ч. Сайханбилэг гэх мэт этгээдүүдийн Монголоо их өрөнд оруулсан гэрээ нэртэй том хулгайг зөв гольдролд нь оруулах гэж зүтгэж яваа Оюун-Эрдэнэ ерөнхий сайддаа баярлалаа.
2023-03-13
гадныхнаар бариулчихаад өөрсдөө барьчихсан юм шиг шшааахаа болих хэрэгтэй
2023-03-13
зочин:
Зэсийн эцсийн бүтээгдэхүүн энэ маш чухал даа.амжилт
2023-03-13