Х.Болорчулуун төсвийн захирагчтай ХХААХҮЯ өнгөрсөн хоёрдугаар сард төрөөс ТЭРБУМ гаруй төгрөгийн санхүүжилт авчээ.
Харин энэ мөнгийг хэрхэн захиран зарцуулсан эсэхээ Шилэн дансандаа мэдээлсэн байна. Энэ мэдээллээс харахад ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгийн 2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн А/58 тушаалын дагуу 11 гүйлгээг аж нэгж, иргэний данс руу шилжүүлсэн байгааг юм. Энэхүү А/58 дугаар тушаал нь чухам ямар учиртай болохыг ХХААХҮЯ-ын нягтлан бодогч Э.Пунцагийн ... дугаарын утас руу холбогдож тодруулахад "Хуралтай байна" хэмээн утсаа тасаллаа. Мөн албаны эх сурвалжаас дээр тушаал нь ямар учиртай тушаал болохыг тодруулахад тодорхой тайлбар өгч чадсангүй.
Ямартай ч тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгийн А/58 болон А-64 тушаалаар өнгөрсөн сард 500 гаруй сар төгрөгийн гүйлгээг хийсэн байна.
Уншиж байна |