Суудлын автомашинтай хоёр иргэн Н сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 09-ний өдрийн 23:15 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу очиход 43 настай Н нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Төгрөг багийн “Хайрхан” гэдэг газар нутагладаг малчин Э-ийн гэрээс Дэлгэрхангай сумын чиглэлд ХОЁР настай охин М-гийн хамт суудлын автомашинаар зорчиж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгааг Онцгой байдлын газраас мэдээллээ.
Уншиж байна |