Монгол улс Фэйсбүүк, Инстаграмд ТӨГРӨГӨӨР Boost хийх боломжтой болжээ.
Энэ талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нийгмийн сүлжээндээ "Meta компанийн Authorized Sales Partner буюу зар сурталчилгааны албан ёсны борлуулалтын түншээр Монгол Улсад ажиллах эрхийг Entravision компанийн Ази дахь салбар нь авч манай улсад ажиллах бүтцээ тодорхой болгон зохион байгуулжээ.
Олон нийтийн сүлжээнд идэвхитэй хэрэглэгчдийн тоогоор бүс нутагтаа тэргүүлэгч орны хувьд бидний нийтлэг хэрэглэдэг Facebook, Instagram, WhatsApp, Youtube зэрэг апп-тай албан ёсоор хамтран ажиллах, эрх үүрэг тодорхой байх, эрхээ хамгаалдаг, үүрэг хүлээдэг байх зэрэг нь тун чухал.
Фэйсбүүк, Инстаграм, WhatsApp зэрэг апп нь Meta компанид харьяалагддаг.
Тодруулбал:
1. Фэйсбүүк, Инстаграм платформуудад идэвхжүүлэлтийн төлбөрийг төгрөгөөр хийх.
2. Мета-н платформуудаар үр дүнтэй сурталчилгаа явуулах туршлага, шийдэл дээр мэргэжлийн зөвлөмж өгөх.
3. Meta Blueprint болон бусад сургалтуудаар дамжуулан бизнесийн салбарынханд зар сурталчилгааг үр дүнтэй хийх боловсрол олгоход туслах.
4. Гарч буй асуудал дээр хурдан хугацаанд хариу арга хэмжээ авах тал дээр гүүр болон ажиллах
5. Компанит ажлаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд тань туслах Монгол баг мэргэжилтнүүдийн бүтэц
6. Компанит ажлын үйл явц, үр дүн зэргийг бодитоор хэмжих, тайлагнах, хэрэгслүүдээр хангах юм.
Эдгээр дэмжлэгүүд нь нийгмийн сүлжээг сурталчилгаандаа ашигладаг бизнес эрхлэгчдэд олон давуу талыг үүсгэх бөгөөд илүү үр дүнтэй сурталчилгааны арга барил төлөвшүүлэхэд эергээр нөлөөлнө" гэжээ.