Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
ШӨХТГ: “Алтантариа” ХХК хэрэглэгчээ үл хүндэтгэсэн, ёс зүйгүй үйлдлээ нэн даруй зогсоохыг хүсье
2023-03-07

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Алтантариа компанид хандан мэдэгдэл гаргажээ. 

 

 

Тус мэдэгдэлд "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд “Алтантариа” ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасныг зөрчсөн үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 сая төгрөгийн торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн.

 

Энэхүү шийдвэрээ Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9-д “өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрээ нийтэд мэдээлэх... ” гэж заасны дагуу мэдээлсэн болно. “Алтантариа” ХХК нь улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой.

 

Улсын байцаагчийн шийдвэрийн дагуу тус компани нь зөрчлийн үр дагаврыг арилгах буюу үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн үнийг цуцлах байтал эсрэгээрээ үнийг кг тутамд 20 төгрөгөөр нэмэгдүүлэх аливаа шалтгаант холбоо байхгүй байна.“Алтантариа” ХХК-ийн тус үйлдэл нь хэрэглэгчдээ үл хүндэтгэсэн, хариуцлагагүй, бизнесийн ёс зүйгүй үйлдэл гэж үзэхээр байгаа тул уг үйлдлээ нэн даруй зогсоохыг хүсье.

 

Бараа бүтээгдэхүүнийг сонгох нь гагцхүү хэрэглэгчийн эрх бөгөөд зах зээлд бүтээгдэхүүн санал болгож байгаа аж ахуй эрхлэгчийн нэг талын хүсэл зоригоос хамаарахгүй тул зах зээлд шударгаар өрсөлдөж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ёс зүйтэй бизнес эрхлэхийг аж ахуй эрхлэгч, хувь хүн, хуулийн этгээдэд уриалж байна" гэжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Үнэгүй шахуу авчаад юу хуцаад бган буцааж тэгвэл ард түмний өмчийг өг
2023-03-09
хуцах юм даа бүтээгдхүүнийхээ үнийг яаж тогтоохоо аж ахуйн нэгжүүд мэдэхгүй шударга өрсөлдөөний газар мэдэх юм байна та бүхэн бүх үнэ өртгийг тогтоогоод нэг болгоод эсхүл бүр үнэгүй болгоод өгөөч
2023-03-09
rt:
Гол нь сэтгэлгүй улстөрчдийн балгаар болон залхуу ядуу монголчуудын ганц иддэг гурил гэж стратегийн хүнсийг энэ компани үйлдвэрлэдэг юм байна. Үнэгүй шахуу хувьчилж авсан байх. Стратегийн хүнс учраас хамаагүй нэмж болохгүй л дээ.
2023-03-09
иргэн:
Ахиад торго хууль бус орлогыг нь хураа аль хүрэхийг нь харья. Төр гэж байна уу энэ улс оронд хэдэн шуналаа дийлэхээ больтлоо сагасан панзчид энэ улс орныг хөмрүүллээ. Мэдэгдэл зөв байна хэрэглэгчээ доромжилсон энэ мэт нөхдийг дампуурч бизнесээ арай дээр нөхөрт зартал нь торго
2023-03-08
Иргэн:
Алтан тариа гурил авахаа болъё оо. Угаасаа хулхи Хятадаас ирдэг гэсэн
2023-03-08
Зочин:
20 тэрбум торгууль тавь.Бас хувийн өмч болгоныг нь ухаад үзэхэд нээх буруу байхгүй. Баттулгатай холбоотой байх шүү
2023-03-07
2022 онд үнээ нэмээгүй үлдсэн ганц гурил бол Алтан тариа байсан шүү, сүүлд нэмсэн
2023-03-07
irgen:
зөрүүлээд 200 сая торгууль тавь
2023-03-07
Зочин:
Зов шуу дээ ингэж ард иргэдыг естой шантааж хийж унэ нэмдэг байгуулагыг дахьж торгох юм уу харинч унэ буулгахыг шаардах хэрэгтэй шуу
2023-03-07