Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газраас наадмын талбайн дээвэр засах тендер зарлажээ.
Энэхүү ажлыг орон нутгийн төсвөөр хийх бөгөөд нийт 150 сая төгрөг зарцуулах юм. Засгийн газраас төрийн бүх шатанд төсвийн хэмнэлтийг хэрэгжүүлэхийг үүрэгжүүлсэн. Гэвч аймаг сумдуудын төсөв наадмын талбай засах гэх мэт ажлуудад төсвөө зарцуулахаар ийнхүү ээлж дарааллан тендер зарлаж байна. Хэдхэн хоногийн өмнө Хэнтий аймаг төв цэнгэлдэхдээ ХОЁР тэрбумаар сандал хийлгэх тендер зарласан. Тэгвэл энэ удаад Мандал сум 150 сая төгрөгөөр наадмын талбайн дээвэр засах нь ээ.
Уншиж байна |