ХӨСҮТ-өөс томуугийн өвчлөл, коронавирусийн халдварын өнөөгийн байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн: Дэлхий нийтэд коронавирусийн халдвар буурч байна. АНУ, Герман, Япон, Солонгос, ОХУ, БНХАУ зэрэг 12 улсад халдвар харьцангуй өндөр байгаа ч өвчлөл тууштай буурч байна.
Манай улсад коронавирусийн халдвар 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос эхлэн тогтвортой буурч, улсын хэмжээнд долоо хоногт 5-аас бага тохиолдол бүртгэгдэж байна. Сүүлийн долоо хоногт улсын хэмжээнд 962 ПСР шинжилгээ хийгдэж, 2 эерэг тохиолдол батлагдсан. Улсын хэмжээнд коронавирусийн халдвар ногоон түвшинд шилжиж байна. ХӨСҮТ-өөс ногоон түвшинд шилжих саналаа хүргүүлсэн.
Цаашид түргэвчилсэн болон ПСР шинжилгээ хийхгүй, эрүүл мэндийн байгууллагууд ч иргэдээс шаардахгүй" гэсэн мэдээллийг өглөө.
Уншиж байна |