Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөрхөндий” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд түймрийг цурамд оруулж, өчигдрийн 20.20 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт 500 га талбай шатжээ.
Уншиж байна |