Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шүд” төслийн бэлтгэл хангах үүрэг өглөө
2023-03-06

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уламжлалт өглөөний уулзалтаараа нүүр, амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзав.

 

Нүүр, ам судлалын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал сэдвээр Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баярболд илтгэл тавилаа. 2022 оны тавдугаар сарын 1-нээс иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 860 мянга гаруй хүн хамрагджээ. Үзлэгт хамрагдсан нийт хүний 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа бол хүүхдийн өвчлөлийн 238,184 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Хүүхдийн өвчлөл бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох өвчлөл 61.5, шүдний гажиг 2.4, хараа муудах 1.1 хувийг эзэлж байна. Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 121,602 тохиолдол буюу 83 хувийг 6-17 насны хүүхэд  эзэлж байна. Шүд цоорох өвчний тархалт дэлхийн улс орнуудын дундаж 40-45 хувь байхад Монгол Улсын дундаж 80-99 хувьтай буюу хоёр дахин их байгааг танилцууллаа.


Мөн өнөөдрийн уулзалтад Монгол Улсад нүүр, ам судлалын тусламж үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй асуудал сэдвээр “Импайр Дентал” клиникийн захирал Б.Энхбаатар илтгэл тавилаа. Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг шинээр зохион байгуулах, Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийг өргөжүүлэх, эрүүл мэндийн даатгалаас шүдний хувийн эмнэлгүүдэд санхүүжилт олгох зэрэг санал гаргав.

 

 

Уулзалтад оролцогч төр хувийн хэвшлийн төлөөллүүд мөн саналаа хэллээ. Орон нутагт шүдний эмч дутагдалтай байгаа асуудлыг шийдэх, нүүр, амны эрүүл ахуйчийг бодлогоор бэлтгэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд шүд угаах цаг гаргах, орчин бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарах хэрэгтэйг тэд хэллээ.  


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтад оролцогчдын саналыг сонссоны дараа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэхэд авах арга хэмжээг цогцоор тусгасан танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Эрүүл мэндийн даатгалаас хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд санхүүжилт авч эмчилгээ үйлчилгээ үзүүлэх асуудлыг судлах, 2024 онд “Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг ханган төлөвлөгөө гаргах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг өглөө.

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Өнөөдрийн хоол хүнсний хэрглээ гаднаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүн дэхь химийн хорт бодисын нөлөөгөөр шүдний асуудал үүсэж байгаа. Түүнийг шийдвэрлээгүй цагт шүд эрүүлжихгүй зөвхөн шүдний эмнэлэгүүд төрийн дэмжлэгээр амьдарна гэсэн үг. Түүний оронд хүүхдүүдийн ирээдүйн боловсролд онцгойлон анхаарч оюуны хөрөнгө оруулалт хийх нь том хөрөнгө оруулалт болно.
2023-03-06
Болд:
Үнэг ажиллагаа юу болсон бэ гавар ч байхгүй л байхын
2023-03-06