Олон улсын болон улсын чанартай авто зам дагуу байрлах байнгын хяналтын цэг /пост/-ийг улсын дугаар таних, зөрчил илрүүлэх болон бусад хяналтын камер, тоног төхөөрөмжөөр тоноглох тендерийг Тээврийн цагдаагийн газраас зарлажээ.
Нийт 10 байршилд хийгдэх энэхүү ажлын төсөвт өртөг НЭГ ТЭРБУМ төгрөг байх юм. Тодруулбал, Налайх, Багануур, Багахангай, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Төв аймгийн Лүн, Сэргэлэн, Дундговь аймгийн Мандалговь, Архангай аймгийн Ихтамир Тариат, Сэлэнгэ аймгийн Баянгол зэрэг 10 байршилд байнгын хяналтын цэг /пост/-ийг байршуулж, улсын дугаар таних, зөрчил илрүүлэх болон бусад хяналтын камер, тоног төхөөрөмжөөр тоноглох юм.
Уншиж байна |