Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Сонгинохайрхан дүүрэг аялал жуулчлалын компаниар дахин төлөвлөлт хийлгэхээр ГУРВАН тэрбумыг өгчээ
2023-03-06

Шилэн дансны мэдээллээр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн сард хэд хэдэн анхаарал татах гүйлгээг хийжээ.  Тухайлбал, дүүргийн Тамгын газрын гал тогооны засварын ажилдаа 46 сая төгрөг зарцуулсан байна. 

 

 

 

Мөн дүүргийн гэрлэх ёслолын өргөөний хивсэнцэрийг солиход 19 сая төгрөг, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэхдээ 46 сая төгрөг зарцуулсан байна. Ингэхдээ 15 сая төгрөгөөр чихэр, 13 сая төгрөгөөр барагшун, 11 сая төгрөгөөр сүү авчээ.

 

Тус дүүргийн хувьд өнгөрсөн сард хамгийн их дүнтэйгээр ГУРВАН тэрбум 895 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. Уг мөнгөөр 20-р хорооны гэр хороололын газрыг дахин төлөвлөх юм. Анхаарал татах бас нэг зүйл нь Виллвест компани нь гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дахин төлөвлөлт зураг төсөл гаргах чиглэлийн туршлагатай эсэх нь эргэлзээ дагуулж байна. Чухам ямар учраас их хэмжэний мөнгөн дүнтэй гүйлгээг үйл ажиллагааны чиглэл нь өөр компани руу шилжүүлсэн бэ? гэдэгт холбогдох албаныхан хариулт өгөх биз ээ. Тус дүүргийн төсвийн ерөнхийлөгч захирагч буюу дүүргийн Засаг даргаар Н.Алтаншагай ажиллаж байна. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
suhee:
Sumya meer 24 onii songuulid usalgaa hiih , bas halaasaa arivjuulah ajil bish uu?
2023-03-07
ха:
зүгээрл нам дагасан өлөн банди дарга болчхоор энэ
2023-03-07