Гуравдугаар сарын 1-5-ны Соёлын яамнаас “Музейн нээлттэй өдөр”-үүдийг зохион байгуулж улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит музейнүүд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа билээ.
Музейн нээлттэй өдрүүдийн эхний өдөр 8500 гаруй хүн музей үзэж, үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэнг үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагдсан хэмээн Соёлын яамнаас мэдээлэв.
Харин музейн эхний өдөр Чингис хаан Үндэсний музейгээр нийт 2007 хүн үйлчлүүлснээс 30 хувь нь хүүхэд байсан бол өчигдөр 4128 иргэн үйлчлүүлснээс 1683 буюу 40 гаруй хувь нь насанд хүрэгсэд байлаа. Тус өдөр музейгээс явуулдаг боловсролын хөтөлбөрүүдэд нас насны нийт 146 хүн хамрагдсан байна.
Уншиж байна |