Монгол Улс энэ оныг хэмнэлтийн жил болгон зарласан. Энэ хүрээнд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй бөгөөд өмнөх жилүүдэд эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлаа дуусгахаар төлөвлөсөн юм. Гэтэл энэ өдрүүдэд зарлагдаж байгаа тендерийн ихэнх барилга байшин, наадмын талбай засахад зориулагдаж байгаа нь анхаарал татаж байна.
Тухайлбал, Гадаад харилцааны яам Ёслол хүндэтгэлийн "Их номин" танхимын засварын ажил хийх тендер зарлажээ. Тендерийн төсөвт өртөг 281 сая төгрөг байх юм.
Энэхүү хөрөнгөөр тааз усан цийдэм будаж, шат угсрах, гоёлын хүрээ хийх, шаланд хулдаас дэвсэх, цонхонд гантиг тавиур суулгах гээд иж бүрэн засвар хийхээр төлөвлөжээ.
Уншиж байна |