Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн батлан даалт гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Зээлийн батлан даалтын сан 442 сая төгрөгөөр ОУ-ын хурал зохион байгуулахаар ТЕНДЕР зарлажээ.
Тодруулбал, Азийн батлан даалтын сангуудын холбооны 35 дахь олон улсын хурлын үйл ажиллагааг зохион байгуулах байгууллага сонгон шалгаруулах юм. Уг хуралд 300 орчим хүн оролцох төлөвлөгөө боловсруулан 422 сая төгрөгийн хөрөнгө зарцуулахаар болсон байна. Гэхдээ энэ нь зөвхөн хурлын танхим, хуралд оролцох хүмүүсийн хоолны зардал багтаж байгаа аж.
Мөн хурлын хэвлэмэл материалыг бэлтгэхээр 26 сая төгрөгийн үнийн дүн бүхий тендерийг зарласан байна.
П.ГОО
Уншиж байна |