Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан " Засгийн газар туулай жилийн анхны хуралдаанаар 20 орчим асуудлыг хэлэлцлээ. Миний зүгээс Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айчлалын талаар мэдээлэл хийнэ. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд яригдсан бүх зүйл албан ажил болсон үр дүнтэй айлчлал болсон. Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс БНСУ-д айлчлахдаа Монгол Улсын иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцлөөр виз олгодог болох асуудлыг хөндсөн. Энэ дагуу БНСУ-ын Хууль зүйн сайд, Иммигрэйшний дарга тэргүүтэй албаны хүмүүс энэ сард МУ-д айлчилна" гэлээ.
Уншиж байна |