Говь-Алтай аймаг парламентад төлөөлөлгүй болох уу
2023-03-01

АТГ-аас өчигдөр нүүрсний хэргээр яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийн нэрийг зарлалаа. Нийт зургаан нэр зарласны хоёр нь Говь-Алтай аймгаас парламентад сонгогдсон гишүүн болох Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар юм. 

 

 

Гэвч тэд яллагдагчаар татагдлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан,  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татсан байна. Сар шинийн баярын өмнө Ерөнхий сайд парламентаас явах гишүүд хоёроор тогтохгүй хэмээн мэдэгдсэн. Хуулийн байгууллагаар шалгуулахаар хүсэлтээ гаргасан Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын нэрийг өчигдөр АТГ зарласан. Тэгэхээр үлдсэн дөрвөн гишүүн ч мөн яллагдагчаар татагдсан учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзэх өргөдлөө өгөх "үүрэг" хүлээж байна. 

 

Учир нь тэд УИХ-ын гишүүн болохдоо “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг. Гэвч тэд тангаргаасаа няцаж, улстөрд давуу байдлаа ашиглав. Иймээс ирэх өдрүүдэд яллагдагчаар татагдсан дөрвөн гишүүн УИХ-ын гишүүнээс түдгэлзэх өргөдлөө өгөх үү гэх хүлээлт үүсэж байна. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хулгай луйварт оролцсон гишүүн хариуцлагаа хүлээгээд зайлна өөр хүн байхгүй мэт битгий ингэж гонгинож уйлцагаа, наад арга чинь явахгүй. Хоногийн хоол, гурил будаагаар саналаа өгөөд байгаа иргэд ямар луйварчидыг сонгож, өөрийнхөө, үр хүүхдийнхээ боломжыг хулгайлуулж хохирч байгаагаа сайн харчих.
2023-03-02
Зочин:
Байсан ч ялгаагүй байгаагүй ч ялгаагүй.Бараг л байхгүй байсан нь дээр дээ.
2023-03-01
энэ гурван этгээдийн дундах нь ЖДҮ санг цөлмөх ажлыг гардан зохион байгуулагч өмхий хүүр
2023-03-01
Иргэн:
Нөхөн сонгууль гэж нэг юм байдаг юм ш дээ
2023-03-01
цоож:
манай өмнөговь мөн адил. 2-лаа нүүрсний хулгайч. батэрдэнэ гэгч нь бүр нэг сая тонныг гударчихжээ. шоронд орж хөрөнгөө хураалган.хөрөнгөө гэж ч дээ! хулгай хийж цуглуулсан хөрөнгө. үр хүүхэдэд нь муудаа.их муу
2023-03-01