АТГ-аас УИХ-ын зургаан гишүүнийг яллагдагчаар татсан тухай мэдээллийг өглөө. Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэдийг яллагдагчаар татаад байгаа аж.
Мөн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг яллагдагчаар татсан тухай мэдээллийг өглөө. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Эрүүгийн цагдаагийн албаны шалгаж байгаа хэрэг дээр яллагдагчаар татагдсан байна. Энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны шалгаж байгаа хэдий ч хамтарсан ажлын хэсэг гарсан учир АТГ-ын мөрдөгчид хамтран шалгаж байгаа" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |