Өчигдөр өдрөөс эхлэн нийгмийн сүлжээнд ОХУ-ын иргэн Б.Баатар Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудалд дөрөв хонож байгаа тухай мэдээлэл тархсан.
Энэ тухай Б.Баатар гэх иргэн өөрийн нийгмийн сүлжээндээ бичиж түгээсэн байсан юм. Ямар учраас түүнийг Монголын хил рүү нэвтрүүлэхгүй байгаа талаар албаны хүнээс тодруулахад "Түүний паспортын хугацаа дууссан учраас Монгол Улс руу нэвтрүүлэх боломжгүй, буцаах шийдвэр гарч, 02 дугаар сарын 27-ны онгоцонд суулгах гэсэн боловч суугаагүй. ХЭҮК-оос хүний эрхийн талаас нь шийдвэр гаргавал нэвтрүүлнэ" хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл яг одоо Буриадад Б.Баатарыг Монголын хилээр нэвтрүүлэх сошиал давалгаа өрнөж байна. Тэдний зүгээс " Баатар бол Халимагийн идэвхтэн, Путиний дэглэмийн эсрэг тэмцэгч. Монголын хилийн алба түүнийг Орос руу явуулах гэж байна. Орост түүний эсрэг хууль бусаар олон хэрэг үүсгэсэн байгаа" гэсэн лоозон барьж, зургаа даруулан нийгмийн сүлжээндээ байршуулжээ.