АТГ-аас өнөөдөр 15 цагт нүүрсний хэрэгтэй холбоотой сүүлийн мэдээллийг өгөхөөр болжээ.
Өнөөдрийн байдлаар нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсийн 40 нь нийтийн албан тушаалтан байгаа юм. Тодруулбал, улс төрд нөлөө бүхий этгээд УИХ-ын гишүүн дөрөв, Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга нэг, Засаг дарга хоёр, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, гаалийн улсын байцаагч 12, ХХЕГ-ын харьяа байгууллагын дөрөв, Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дөрөв, боомтын захиргааны мэргэжилтэн хоёр, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн зургаа, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гурван хүн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор
86 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 83, оффисын гурван талбай)
47 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн
таван газар
хоёр хуулийн этгээдийн хувьцаа
35 иргэн, 38 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь зарлагын гүйлгээ
дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарлаад байна.
Уншиж байна |