Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
"Хөтөл" компанийн зээлийг төлүүлэх шүүх хурал дахин хойшиллоо
2023-02-28

НЭМЭЛТ: “Хөтөл“ ХХК-д холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх сарын 28-н хүртэл дахин хойшлуулсан байна

 

"Хөтөл" ХХК-ийн шүүх хурал өнөөдөр товлогдсон. Нийт 16 удаа хойшлогдсон уг хурал Баянгол дүүргийн иргэний анхан шатны шүүх дээр 10 цагаас эхлэх юм. 

 

 

"Хөтөл" болон “Кью эс си” ХХК-иуд Хөгжлийн банкнаас авсан зээлээ Эрдэнэтийн 49 хувийг авахад зарцуулж, зориулалт бусаар зарцуулсан гэх асуудал хөндөгдөж буй.  "Хөтөл" ХХК-ийн цементийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд Хөгжлийн Банкнаас 61.2 сая ам.долларын зээл олгосон байдаг.

 

Одоогоор зээлийн үндсэн үлдэгдэл 210 тэрбум 85 сая төгрөг, нийт 374 тэрбум 45 сая төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд хамгийн муу гурван зээлдэгчийн нэг болохыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах  сонсголын үеэр онцолсон юм.  

 

Хөгжлийн банкинд бүртгэлтэй 52 зээл байгаагаас  Хөтөл ХХК, Бэрэн ХХК, Эрэл ХХК -ийн зээл нийлээд 800 орчим тэрбум хүрч байна.  2019 оноос хойш "Хөтөл" ХХК-ийн зээлийг төлүүлэх анхан шатны шүүх хурал 16 удаа хойшлогдсон нь нийгмийн анхаарлыг татаж байгаа асуудлыг нэг болоод байна.

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Сайн л бна.:
Орсуудаас Эрдэнэтийг 49% аваад ирсэн Түүхэн Гавъяа шүү. Одоо зэсийн үнэ өссөн. Маш том гавтяаа
2023-02-28