Ц.Даваасүрэн: Нийслэлийн гэр хороолол, түгжрэлийн талаар тодорхой шийдэл гаргаж, алхам хийнэ

Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй санал солилцжээ. Энэ талаар Ц.Даваасүрэн сайд сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

 

 

Тэрбээр “Бид ойрын хугацаанд нийслэлийн гэр хороолол, түгжрэлийн асуудлаар тодорхой шийдэл гаргаж, алхам хийнэ. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг энэ онд багтааж батлуулах шийдэлд хүрлээ.

 

Мөн УИХ-д өргөн барьсан байгаа Газрын багц хуулийг буцаан татахаар боллоо. Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан, иргэдийн санал хүсэлтийг тусган сайжруулаад дахин хэлэлцүүлэхээр болж байгаа”-г мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Лаларууд төлөвлөгөө одоо болтол байхгүй:
Энэ лаларууд Одоо болтол төлөвлөлт байхгүй шүү.Одоо хэдэн тэрбумаар хийх вэ хулгайч нараа
2023-02-27
Асуулт:
Эрчим хүчний сайд байхдаа яагаад Багануурын станцын ажлыг гацаав
2023-02-27