Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Уурын зуухны яндан дээр гарсан 17 настай эрэгтэйг эсэн мэнд буулгажээ
2023-02-27

Ашиглахаа больсон гурилын үйлдвэрийн уурын зуухны яндан дээр 1 хүн гараад унаж болзошгүй байна гэсэн  дуудлага мэдээллийг Онцгой байдлын алба хүлээн авсан байна. 

 

 

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг дахь “Дөрвөлж” ОНӨААТҮГ-ын хашаанд ашиглахаа больсон гурилын үйлдвэрийн уурын зуухны яндан дээр 1 хүн гараад унаж болзошгүй байна гэсэн  дуудлагыг 02.26-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан байна. 

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчдыг очиход тус байгууллагын хашаанд байрлах 10х18 метрийн хэмжээтэй ашиглагдахаа больсон гурилын үйлдвэрийн уурын зуухны 13 метрийн өндөртэй яндан дээр иргэн 17 настай эрэгтэй Ц гарсан, унаж болзошгүй байсныг эсэн мэнд буулгаж, тус аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасгийн цагдаад хүлээлгэн өгсөн.          

Shuud.mn
Сонин хачин