Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Парламентаас явах дараагийн гишүүдийн нэрс ирэх өдрүүдэд ТОДОРНО
2023-02-27

Өнгөрсөн нэгдүгээр сард намрын чуулган хаалтаа хийхтэй зэрэгцэн хоёр гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэхээр УИХ-ын даргад хүсэлтээ хүргүүлсэн. Тэд бол өнгөрсөн оны төгсгөлд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан нүүрсний хулгайн хэргээр хууль хяналтын байгууллагад шалгуулах шаардлага үүссэн гишүүд юм. Тодруулбал, нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нар бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-д гаргасан. Тэдний хүсэлтийг ирэх сарын 15-нд нээлтээ хийх хаврын чуулганаар хэлэлцэнэ. 

 

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд хоёр шалтгаанаар буюу өндөр настай ээжийгээ гадаадад эмчлүүлэх шаардлагатай, нэр холбогдоод байгаа нүүрсний хулгайн асуудлаар бүрэн эрхээсээ татгалзаж, энгийн иргэний хувиар шалгуулахаар ийнхүү УИХ-ын даргад хүсэлтээ хүргүүлсэн. Харин УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байгаа илэрхийлсэн юм.

 

Ирэх сард парламент хоёр гишүүнээ явуулах боломж асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ Ерөнхий сайд өнгөрсөн 19-нд МҮОНРТ-ийн “Онцлох зочин” нэвтрүүлэгт оролцох үеэрээ "УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэн, хуулийн байгууллагаар шалгуулах гишүүдийн тоо хоёроор тогтохгүй" хэмээн мэдэгдсэн юм. Ирэх өдрүүдэд хэн нь парламентыг орхих вэ гэх асуудал анхаарал татах нь ээ.

 

П.ГОО

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
УИХ-ЫН ГИШҮҮД, ЕРӨНХИЙ САЙД, САЙД НАР НЬ 10, 20, 30 ААРАА УСААСАА ХУЛГАЙ ХИЙЖ БУЙ МОНГОЛЫН ТӨРИЙГ ЭЗЭГНЭСЭН ХУЛГАЙЧДЫН ЦУГЛУУЛГА ИЧИГ, ШИВШИГ
2023-02-28