"Таван Толгой" ХК ногдол ашиг тараахаар боллоо

img

"Таван Толгой" ХК ногдол ашиг тараахаар болсон тухай мэдээллийг Засгийн газрын БЭТ П.Сайнзориг нийгмийн сүлжээндээ бичжээ.

 

 

Тэрбээр "Өнөөдөр /2023.02.25/ Таван Толгой ХК буюу орон нутгийн жижиг Таван толгойн ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа. 

 

  2022 оны бизнес төлөвлөгөөнд тусгаснаар 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж төлөвлөж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөг ногдол ашиг болгон хуваарилахаар боллоо" гэсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ашгүй гээд гуяа алгадаад байгаа баагий Тавантолгойгоо ялгаж салгачих. Жижиг 5 толгой чиний наад үнэгүй үхмэл 1072 цаасанд чинь огт хамаагүй.
2023-02-27
Өмнөговийн иргэдэд л олгоно. Жил бүр олгосоор ирсэн. Бусад аймгийхан эсэргүүцэж байхаар нутагтаа нэг уурхай нээчээч
2023-02-27
Зочин:
Ашгүй 1072 хувьцаанд 2,894,400₮ бараг 3 сая төгрөгийн ноогдол ашиг болж байгаа юм байна.
2023-02-25