Нийгмийн сүлжээнд олон дагагчтай олны танил хүмүүс сугалаагаар машин зарах болсон.
Тэгвэл нэгэн иргэн өөрийн фэйсбүүк сүлжээндээ "Сугалааг сангийн сайдаас олгодог тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг. Ийм тусгай зөвшөөрөлгүй явуулсан сугалаа шаардах эрх үүсгэхгүй. Хожсон хүн машинаа авъя гэхэд сугалаа зохион байгуулагч ӨГӨХГҮЙ БАЙХ БОЛОМЖТОЙ гэсэн үг. Улмаар төлсөн 50.000 төгрөгөө буцааж нэхэмжлэх эрх л үүснэ" хэмээн бичжээ.
Харин олны танил хүмүүс өөрийн хуудсаараа дамжуулан явуулж байгаа сугалаагаа тусгай зөвшөөрлийн дагуу явуулж байгаа эсэх нь анхаарал татаж байна.
Уншиж байна |