Хоёр машин мөргөлдөж, нэг хүн нас барсан ноцтой осол гарчээ.
Тодруулбал, Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн төвд суудлын 2 автомашин мөргөлдөж, автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.23-ны өдрийн 11:15 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Приус-20” загварын суудлын автомашины жолооч 33 настай эмэгтэй Ж автомашины эд ангид хавчуулагдаж нас барсаныг 20 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчид шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ
Уншиж байна |