АНУ Украинд тусламж үзүүлэхийг эсэргүүцсэн жагсаал Вашингтон хотноо болжээ. Энэ жагсаалыг Либертари нам, Ардын нам болон дайн эсэргүүцэгч байгууллагууд зохион байгуулсан байна.
Интерфакс агентлагийн мэдээлснээр, "Дайны машины эсрэг бухимдлын марш" нэртэй энэ жагсаал Линкольны хөшөөний орчимд болжээ. Жагсаалд оролцогчид Украины сөргөлдөөнд мөнгө зарцуулахыг зогсоох, энхийн хэлэлцээрийг эхлүүлэх, инфляцийн өсөлтийг сааруулах, НАТО-г тараах, дэлхий даяар цөмийн зэвсэггүй болгох ажлыг эхлүүлэх, цэргийн зардлыг танах, Тагнуулын төв газрыг татан буулгахыг шаардсан байна.
Энэ жагсаалд өмнө нь Конгрессын гишүүд байсан Рон Пол, Тулси Габбард, Деннис Кусинич, Стинтия Маккини нар байсан гэнэ. Эсэргүүцлийн жагсаалд чухам хичнээн хүн оролцсон талаарх мэдээлэл гараагүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |