Хоёрдугаар сарын 18-ны өдөр Хятадын Шанхай хотын төлөөлөгчид Тайваньд очжээ. Энэ нь Хятадын талаас сүүлийн гурван жилийн хугацаанд арлыг зорьсон анхны айлчлал байсан талаар The Epoch Times мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Шанхай хотын Тайванийн асуудал эрхэлсэн захиргааны орлогч дарга Ли Сяодунаар ахлуулсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Тайваньд айлчилсан байна. Энэ айлчлалын зорилго нь төлөөлөгчид дэнлүүний наадамд оролцох, Тайбай хотын захиргаатай харилцах харилцаагаа бэхжүүлэх явдал байсан гэж Синхуа мэдээлжээ.
Өндөр албан тушаалын төлөөлөгчид айлчлаагүй тул энэ айлчлалаар төдийлөн үр дүн гарахгүй ч Тайванийг тойрсон нөхцөл байдал хүндэрсэн ч хоёр тал холбоо харилцаатай байх ёстой гэдгийг аль аль тал ойлгож байгааг илтгэсэн үйл явдал гэж шинжээчид үзжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |