Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
БНАСАУ пуужин харвасан асуудлаар Япон улс Аюулгүйн зөвлөлийг шуурхай хуралдуулахыг хүсэв
2023-02-20

Хойд Солонгос хоёрдугаар сарын 18-нд тив алгасах нэг пуужин, хоёрдугаар сарын 20-ны өдөр хоёр баллистик пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор Японы эрх баригчид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан шуурхай хуралдаан зарлахыг хүсчээ. 

 

"Уржигдар тив алгасах пуужин хөөргөсний дараа өнөөдөр баллистик пуужингууд хөөргөлөө. Тиймээс бид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит бус хуралдааныг зарлахыг хүссэн. АНУ, Өмнөд Солонгостой хамтрах ажиллагаагаа гүнзгийрүүлж, сэрэмжтэй байдлаа хадгалах, мэдээлэл цуглуулах ажлаа үргэлжлүүлэх шаардлагатай байна" хэмээн Японы Ерөнхий сайд Фумио Кишида мэдэгджээ.

 

Хойд Солонгос хоёр өдөр пуужин харваснаа даваа гарагт баталсан юм. Тус улс шуурган галын тийрэлтэт систем ашиглан сургуулилалт хийсэн хэмээн мэдэгджээ. Эдгээр пуужингууд Япон тэнгист унасан байна. Үүний дараа Япон улс Хойд Солонгост эсэргүүцэл илэрхийлсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин