Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон АНУ-ын үйлдлийн хариуд Номхон далай чиглэсэн пуужин харвах ажиллагаагаа идэвхжүүлж болзошгүй хэмээн мэдэгджээ. Энэ талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна.
АНУ сүүлийн үед Солонгосын хойг дахь стратегийн цохилтот хэрэгслийнхээ хөдөлгөөнийг идэвхжүүлж байгаа, энэ нь бүс нутгийн аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөхийг Хойд Солонгос анхааралтай ажиглаж байгаа бөгөөд хариу арга хэмжээ авахад бэлэн хэмээн Ким Ё Жон мэдэгдсэн байна. "Манай полигоны Номхон далай чиглэсэн үйдлүүд Америкийн цэргийн арга хэмжээнээс шууд хамаарна " хэмээн Ким Ё Жон мэдэгджээ.
Энд дуулгахад, сүүлийн хоёр өдрийн хугацаанд Хойд Солонгос хэдэнтээ пуужин харвасан байна. Тухайлбал, хоёрдугаар сарын 18-ны өдөр Хойд Солонгос тив алгасах пуужин харважээ. Үүний хариуд Өмнөд Солонгос, Япон хамтарсан цэргийн сургуулилалт хийсэн бол өнөө өглөө буюу хоёрдугаар сарын 20-нд Хойд Солонгос дахин хоёр пуужинг Япон тэнгисийн зүг харважээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |