Хоёрдугаар сарын 20-ны даваа гарагт Хойд Солонгос Япон тэнгисийн зүг пуужин харваж, эдгээр пуужин тэнгист унасан талаар бид мэдээлсэн.
Хойд Солонгос Япон тэнгисийн зүг хэд хэдэн пуужин харважээ
Хойд Солонгос ийнхүү пуужин харвасантай холбоотойгоор Японы Сайд нарын танхим БНАСАУ-д шийдэмгий эсэргүүцэл илэрхийлсэн байна. Энэ талаар Японы Засгийн газрын мэдэгдлээс иш татан Kyodo агентлаг мэдээлжээ.
"Хойд Солонгос пуужин харвасантай холбоотойгоор Япон улс эсэргүүцэл илэрхийлсэн" гэж засгийн газрын мэдэгдэлд өгүүлжээ. Улмаар эсэргүүцлийн нот бичгийг Бээжин дэх Элчин сайдын яамаар дамжуулан дипломат шугамаар илгээсэн байна.
Хоёрдугаар сарын 20-ны өглөө эрт Хойд Солонгос хоёр пуужин хөөргөсөн нь 50 болон 100 км нислэгийн өндөртэйгээр 350, 400км замыг туулжээ.
Уншиж байна |