Мэргэжлийн кикбоксчин Мухаммед Дурсун өнгөрсөн онд Босни Герцеговинд болсон олон улсын аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулсан. Тэрбээр энэ ялалтыг байгуулснаар "Алтан бээлий"-н эзэн болсон юм.
Мухаммед Дурсун энэ шагналаа дуудлагаар худалдахаар шийджээ. Эндээс олсон бүх мөнгийг Туркийн газар хөдлөлтийн улмаас хохирсон хүмүүст хандив болгон өгөх аж.
"Би мөрөөдлөө биелүүлж аварга болсон. Харин одоо алтан бээлийгээ дуудлагаар худалдаж, зовж шаналж буй ах дүүстээ өгнө" хэмээн Дурсун мэдэгдсэнийг Анадолу дамжуулжээ.
Тэрбээр байгалийн гамшгийн улмаас хохирсон хүмүүст 50 мянган лир өмнө нь хандивласан аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |