Хоёрдугаар сарын зургаанд шилжих шөнө Туркийн Кахраманмарашд голомттой хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Турк, Сирид олон мянган барилга байшин нурж, амиа алдсан хүний тоо 42 мянгыг даваад байгаа юм.
Энэ хүнд нөхцөлд Бразил улс байгалийн гамшгийн улмаас хохирсон бүс нутгуудын оршин суугчидтай сэтгэл зүрх нэг байгаагаа илэрхийлсэн байна. Улмаар Бразилын Рио-де-Жанейро хотод байх алдарт Христийн хөшөөг Турк, Сирийн төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлж, газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ.
Эргэн сануулахад, хоёрдугаар сарын зургаанд болсон хүчтэй хоёр газар хөдлөлтийн улмаас Туркэд амиа алдсан хүний тоо 38 мянгыг давсан. Газар хөдлөлтийн дараа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үндэсний хэмжээний гашуудал зарлаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |