Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнөөдөр /2023.02.17/ ихэр охидыг аав, ээжийнх нь хамт хүлээн авч хүндэтгэл үзүүлэн өргөө гэрээ улам бадраахын ерөөл өргөн орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж 10 сая төгрөгийн батламж, гарын бэлгийн хамт өглөө.
Мөн Хонгор сумын ЗДТГ-аас ч 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм.
Дархан-Уул аймагт улиран өнгөрч буй усан бар жилд 1991 хүүхэд шинээр мэндэлсэн. Тэдний 3 нь Хонгор сумын 2 дугаар багийн малчин Э.Аманжал, Е.Баршагүль нарын ихэр охид юм. 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэндэлсэн ихэр охидод ээж, аав нь Аясулу, Күнсулу, Нурсулу хэмээх нэр хайрлажээ. Э.Аманжалынх ам бүл 11-үүлээ. Таван хүү, дөрвөн охинтой өнөр бүл юм.
Уншиж байна |