Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Гавьяат малчин Б.Равагт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
2023-02-17

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг Увс аймгийн Тэс сумын малчин, гавьяат малчин Б.Равагт олголоо.

 

 

 

Тэрбээр Увс аймгийн “Лениний зам” нэгдлээс ажлын гараагаа эхэлж мал аж ахуйн салбарт тасралтгүй 60 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа 27 жилд нь эх мал маллаж, мал сүргээ үйлдвэрлэлийн даалгавраас давуулан өсгөж, сүүлийн арван жилд олон мянган төл малыг хорогдолгүй бүрэн бойжуулж, малд тарга тэвээрэг авахуулах, малаас авах ашиг шимийг өсгөх болон мал сүргийн бүтцийн зохист харьцааг бий болгох, малын үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхааран уйгагүй хөдөлмөрлөж, БНМАУ-ын хошой Аварга малчин, хошой Энх сүрэгтэн, Мянгат малчин цолыг хүртсэн байна.

 

Мөн төрөлх сумандаа хүмүүнлэгийн ажлыг өрнүүлэн баг болон сумынхаа 30 гаруй айл өрхийг 1,000 гаруй толгой халуун хошуут малаар малжуулж, мал маллах уламжлалт арга ухааныг залуу малчдад өвлүүлж, малчдын залуу халааг бэлтгэн хойч үедээ үлгэрлэж, хөдөлмөр бүтээлээрээ манлайлсан юм.


 

ДҮГЭРИЙН ЛХАГВАД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭВ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын Гавьяат малчин Дүгэрийн Лхагвад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

 

 

Тэрбээр мал аж ахуйн салбарт 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа мал маллах уламжлалт арга туршлагыг бүтээлчээр хэрэгжүүлэн отор, нүүдлийг үр дүнтэй зохион байгуулж, эр хонины амьдын жинг 74кг, эм хонийг 65 кг хүргэн мал сүрэгтээ тарга хүчийг авахуулж, малын зүй бус хорогдол гаргалгүй, төл малыг 100-110 хувь бойжуулж, малаас гарах түүхий эдийн төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлж, сумынхаа залуу малчдын зөвлөх багшаар 40 гаруй жил ажиллаж, олон арван сум, аймаг, улсын аварга малчдыг төрүүлэн, малч ухааныг өвлүүлж, малын бэлчээрийг зохистой ашиглах, усалгаажуулахад идэвх санаачилга гарган Тоонот, Цагаан-Овоот, Арын худаг, Харуул хөх зэрэг газруудад өөрийн хөрөнгөөр худаг гаргаж, бэлчээрийн ашиглалт болон малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэхэд мэдлэг туршлагаа дайчлан ажиллаж, жигд цайвар өнгийн нарийн ноолууртай “Бумбын улаан” шинэ омгийн ямаан сүргийг бий болгож, жил бүр 50-100 толгой шилмэл хээлтүүлэгч бойжуулан сүргийн чанарыг сайжруулж, орон нутгийн иргэдийг малжуулахад онцгой анхаарч, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулжээ.

 


Ардын зураач цолоор

 

Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байды

 

 

Ардын эмч цолоор

 

Хавдар судлалын төвийн зөвлөх эмч, Хүний гавьяат эмч Р.Сандуйжав

 

 

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

 

Монголын арьс ширний холбооны УЗ-ийн гишүүн О.Рагчаа 

 

Гавьяат багш цолоор

 

Нийслэлийн нэгдүгээр сургуулийн ахмад багш Н.Цэвээн

 

"Өнөр бүл" хүүхдийн төвийн ахмад багш Д.Дашдулам

 

"Төгс баясах" ТББ-ын зөвлөх багш Т.Болормаа

 

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор

 

Профессор Б.Цогоо

 

Гавьяат хуульч цолоор

 

Хуульзүйн туслалцаа төвийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж

 

Гавьяат малчин цолоор

 

Дундговь аймгийн Луус сумын малчин С.Баатар 

 

Гавьяат механикжуулагч цолоор

 

Бооцын тариа ХХК-ийн захирал С.Баатар

 

Гавьяат эдийн засагч цолоор

 

Хаан шонхор ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч М.Нармандах

 

Хүний гавьяат эмч цолоор

 

СЭМҮТ-ийн эмч Я.Сампил

 

Мэдрэлийн мэс заслын эмч Ц.Энхбаяр 

 

Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч С.Сарантуяа

 

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

 

СТӨ-ий захирал Д.Ариунбаатар

 

Уран дархан, уран барималч Г.Энхтөр

 

Сүхбаатарын одонгоор

 

Увс аймгийн Давст сумын өндөр настан Ю.Жавзан нарыг шагналаа.

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Зарим хүмүүсийн шагнал нүдээ олжээ олж. Зарим нь ч арай бишээ. Хувиараа бизнес хийгээд гуанз ажиллуулдаг, хогийн машинаар хувийн бизнес хийдэг нэг нөхөр Гавъяат тээвэрчин цол хүртчихсэн, бөөн цэцэг навч болоод авгайтайгаа зураг хөргөө даруулчихсан шигээ зогсож бх юм. Бас болоогүй ээ fb дээр зургаа тавьчихаж.мөн гэцүүеэ
2023-02-25
Зочин:
Гавьяат хуульч Пүрэвдорж мундаг хуульч шударга үнэний төлөө хууль сахиулах их үйлсийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хуульчдаа ёстой нүдээ олсон шагнал бна
2023-02-24
Zocnin:
Manai hundet yosloliin haruuluud hozriin tsereg shig goyo haragdaj bna
2023-02-18
irgen:
malchdad sain shagnal uguh ni zuv.udurjin ajilladag hymyys shyy
2023-02-17
Зочин:
Монголын малчин, ард олон түмний уламжлалт их баяраар төрийн өндөр шагнал хүртсэн, улс, аймаг, сумын аварга малчин цол тэмдгээр шагнагдсан малчин түмэндээ халуун баяр хүргье. Харин сүүлийн жилүүдэд малчдын байнгын дайчин туслагч, малын эрүүл мэндийн төлөө малчидтай хамтран тэмцэж ирсэн, тэдэнтэй ажил, үйлс, сэтгэл зүрх нэгтэй, МАЛЫН ЭМЧ мэргэжилтнийг шагнах урамшуулах талаар Төр засаг, түүний дотор Ерөнхийлөгчийн Тамгын газар ямарч санаачлага гаргаж, явуулсан матеариалыг үзэхгүй, дэмжихгүй хандлагатай байгаад харамсаж байна. Өмнөхөн үед энэ баяраар малчид, мал аж ахуйн мэргэжилтэн нарыг урамшуулдаг уламжлалтай баяр байсан билээ.
2023-02-17