Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Өглөөний цайгаа тогтмол уух ТАВАН ШАЛТГААН
2023-02-21

"Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг нөхөртөө, оройн хоолыг дайсандаа" гэсэн үг бий. Энэ нь өглөөний цай заавал уух, өдөр, оройн хоолыг тохируулж идэхийн ач тусыг ойлгуулах үг. Гэсэн ч өглөөд ажил, сургуульдаа яарсан гэх шалтгаанаар өглөөний цай уухгүй байсаар энэ нь зуршил болсон хүн олон. Ийм зуршил хүний эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөөтэй байдгийг эмч нар анхааруулдаг юм. Энэ нь ч учиртай, өглөөний цай зайлшгүй уух таван шалтгаан бий. 

 

1. Бодисын солилцоог түргэсгэнэ

 

Бидний бие организм 7-8/ цаг унтах хугацаанд амарч, өглөө цэвэршихдээ бэлдэж байдаг. Шөнийн цагаар хүмүүсийн бодисын солилцоо удааширдаг. Тиймээс өглөө нь бие организм "сэргэх", хоол боловсруулах явц ажиллах ёстой байдаг аж.

 

Тиймээс өглөөд нэн тэргүүнд хийжүүлээгүй ус нэг аягыг уугаарай. Үүний дараа хөнгөхөн цайлна. Хүмүүс өглөө амттан идэж болно гэж боддог ч энэ нь бамбай булчирхайд ачаалал өгч, цусан дахь глюкозын түвшнийг эрс нэмэгдүүлэх эрсдэлтэй аж. Тиймээс нэг их удалгүй өлсдөг байна. Харин амттаны оронд овъёостой хоол идвэл бие эрч хүчээр дүүрч, хоол боловсруулах явц түргэсдэг байна.

 

2. Жинг тэнцвэржүүлнэ

 

Жингээ хянадаг хэн бүхэн өглөөний цайг заавал уух ёстой гэдгийг мэддэг. Өглөөд сайтар цайлснаар өдрийн туршид хоолоо зохицуулж, хэт их идэх эрсдэлийг бууруулдаг.

 

3. Өдрийн туршид авах хоол тэжээл ашигтай нөлөө үзүүлнэ 

 

Өглөөний цайнд тохирох хүнс сонгохын тулд арай эрт босох хэрэгтэй болдог. Эрт босож, хүнсээ сонгох зэрэг нь өдрийн туршид зөв хооллох дэглэмд сайнаар нөлөөлөх эхний алхмууд болдог аж. Өглөөд "зөв хооллосон" хүн өдөр, орой түргэн хоол, шингэц муутай хоол идэх нь бага.

 

Өглөөний цайнд өндөг, аарц, төрөл бүрийн будаа, чихэрлэг биш жимснүүд тохиромжтой байдаг.

 

4. Анхаарал төвлөрөх чадвар нэмэгдэнэ

Чухал ярилцлага эсвэл хүндхэн шалгалт өгөх ёстой бол өглөөний цайгаа заавал уугаарай. Унтаад сэрсний дараа хүний бие организм дахь глюкозын хэмжээг тэнцвэржүүлэх шаардлагатай байдаг, харин үүнд өглөөний цай ихээхэн сайн нөлөөтэй байдаг аж.

 

Өглөөний цай уугаагүй үед анхаарал сарниж, нойрмоглож, амархан ядардаг. Цайлахдаа амин дэм, эрдсээр баялаг хүнс сонгоорой. Чухамхүү эдгээр нь анхаарал төвлөрөлтөд нөлөөлдөг. 

 

5.  Сэтгэл санаа өөдрөг байна

 

Байнга л завгүй, өдөржин ийш тийш яарсан хөл хөдөлгөөнтэй хотод амьдарч байгаа хүмүүсийн амьдралын хэмнэл яг л цагариган доторх хэрэм шиг эргэлдэж байдаг. Тиймээс энэ бүхэн рүү "шумбан орохоосоо" өмнө өөртөө хэсэгхэн цаг гаргаж, тайван цайлах нь сэтгэл санааг өргөж, ядарч сульдсан биеийг сэргээдэг

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Meg Blunt:
Best Crypto Recovery's Experts/RecoveryMasters My experience of online scamming took seconds and cost me thousands. I was fooled by a YouTube video that convinced me that I could make a killing in Crypto, and the minute I clicked the link and deposited funds, I knew something was up, but it was too late. I worked with Recovery Masters, and they were so helpful and supportive, and in the end, it took a few days, I got almost all of the money back. It wouldn't have been possible for me to meet up economically because I almost invested all my money but all thanks to RecoveryMasters with their genius effort to help me recover my already stolen currency. Please ensure also to consult if you need such help: RecoveryMasters via email: (recoverymasters@email.cz) or whatsapp +1(551) 202-23-35
2023-02-24
SHINE OYUN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-02-22