Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Хуулийн орчин бүрдэхийг хүлээж буй таван Ш төлөвлөгөө
2023-02-17

Өнгөрсөн оны сүүлчээс эхлэн Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг дагасан авлигын асуудал нийгмийн бухимдлыг дагуулсан. Нүүрсний хулгайг илрүүлэхийг шаардсан жагсаал төв талбайд  он дамжин үргэлжилсэн. 

 


Олон нийтийн зүгээс нүүрсний хулгайчдыг нэн даруй шалгаж хариуцлаг тооцохыг эрх баригчдаас шаардсан юм. Иймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар  2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа.

 

Энэ хүрээнд авилгатай тэмцэх таван ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэвч энэ ажиллагааг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Тухайлбал, Шүгэл ажиллагаа. Энэ ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд   Авлига, албан тушаалын гэмт  хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар батлуулах шаардлага үүсээд байгаа юм. 

 

Хуулийн дагуу  Их Хурлын  хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хуралдана. Чуулган эхлэхтэй зэрэгцэн Шүгэл үлээгчийн хууль батлагдвал ТАВАН Ш ажиллагаа бүрэн утгаараа хэрэгжиж эхлэх юм. Гэхдээ Ерөнхий сайдын зүгээс УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Шүгэл үлээгчийн тухай хууль УИХ-аар хэлэлцүүлэх явцад шүүмжлэл дагуулж, түр хойшлуулаад байгаа. 

 

Тухайлбал, иргэд шүгэл үлээснээр урамшуулал авах нь хүнийг гүтгэх, дургүй хүмүүсээ матах нөхцөл байдлыг үүсгэх талтай.  Матаасыг мөнгөн урамшууллаар дэмжих нь тэр чигээрээ бизнес болно. Авлигатай тэмцэх гэж байна гээд маш олон  хуурамч мэдээлэгчийг гаргаж ирж, нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэнэ. Улмаар өшөө авдаг, шантаач хийдэг ийм байдалд орно гэх мэт шүүмжлэлүүд гарч байв. Гэвч хууль санаалагчийн зүгээс  иргэдэд эрх бүхий төрийн байгууллагаас түргэн шуурхай үйлчилгээ авах боломж нөхцөл бүрдэж, төрийн үйлчилгээний чанар, үр нөлөөг хянах, хүний эрх тэгш байдал, тэгш нөхцөл байдлыг хангах, урамшуулах, хамгаалах нэгдсэн тогтолцоотой болно. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх, төрийн үйл ажиллагаанд итгэх итгэл дээшилнэ гэж үзэж буй юм. 

 

 

Мөн хуулийн төслийн онцлох зохицуулалт буюу шүгэл үлээгчийн нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсний төлөө дэмжих, урамшуулах тогтолцоог бүрдүүлэх хүрээнд 100.000-аас 1.5 тэрбум төгрөгийн урамшлуулал олгохтой холбоотой зохицуулалтыг  тусгасан байна. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ulger
2023-02-19