Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх 7 хоног буюу энэ сарын 20-24-ний өдрүүдэд амрах шийдвэрийг БШУЯ-аас гаргасан.
Улмаар энэ дугаар сарын 20-ны өдрийн хичээлийг энэ бямба гарагт буюу 18-ны өдөр, энэ сарын 24-ний баасан гарагийн хичээлийг дараагийн 7 хоногийнх нь бямба гараг буюу гуравдугаар сарын 04-ний өдөрт шилжүүлэхээр болсон.
Харин цэцэрлэгүүдийн сургалтын хуваарьт ямар нэг өөрчлөлт оруулаагүй байгаа юм. Тэгвэл цэцэрлэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй хэвийн ажиллах болсон байна. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр буюу битүүнд, энэ сарын 24-нд цэцэрлэгүүд хэвийн цагийн хуваариар ажиллах юм.
П.ГОО