Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны газраас хог тээврийн тусгай зориулалтын автомашин худалдан авахаар тендер зарлажээ.
Тус дүүрэг нийт НЭГ ТЭРБУМ 500 сая төгрөгөөр хог тээврийн дөрвөн машиныг худалдан авах бөгөөд санхүүжилтыг энэ оны төсвөөс бүрэн гаргах юм. Хог тээврийн машины парк шинэчлэлт олон жилийн турш хийгдээгүйн улмаас хог ачих давтамж багасаж хур хог үүсэх нөхцөл болдог гэх шүүмжлэл гардаг. Үүнээс үүдэн өнгөрсөн оноос эхлэн нутгийн захиргааны байгууллагаас хог тээврийн машин худалдан авахад багагүй анхаарал хандуулж, хөрөнгө зарж буй.
Гэвч дүүрэг бүр өөр өөр үнээр тендер зарлаж байгаа асуудал анхаарал татаад байна. Тухайлбал, өнгөрсөн сард СХД 850 сая төгрөгөөр хог тээврийн хоёр машин худалдан авах тендер зарласан. Нэг үгээр дүүрэг бүр хог тээвэрлэх машины үнийг өөр стандартаар тогтоож, худалдан авалт хийж байгааг холбогдох газрууд анхааралдаа авах шаардлага байгааг сануулах нь илүүц биз.
П.ГОО
Уншиж байна |