Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Туулай жилд төрсөн хүүхэд үзэсгэлэнтэй, сайн үйлсэд хичээгч нэгэн байна
2023-02-16

 

Гандэнтэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц мэдээлэл хийж, сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүллээ. 


XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин /усан/ туулай жилийн Хаврын тэргүүн бар сарын шинийн 1-ний өдөр нь 2023 оны хоёрдугаар сарын 21-нд тохиож байна. Монголчууд бидний уламжлалт их баяр цагаан сарын өдөр болой. 


Энэ жил Үзэсгэлэн болгогч хэмээх ёгт нэртэй байна. Ёгт нэр гэдэг бол нэг оныг нөгөөхөөс нь  ялгаж байгаа бэлгэдэл, онцлог нэр юм. Монголчууд бид гарч буй жилийн ерөнхий төлөвийг зурхайн олон зурлагаар зурж, шинжиж ирсэн уламжлалтай. Үүнээс голчлон шороон үхрийн зурлага, жилийн хаан, түшмэл, эзэн гарагуудын зурлага, цасан чихрийн зурлага, боовны үрийн зурлагуудыг хэлж болох юм.

 

Энэ удаагийн ёгт нэрний утга санаа нь "Энэ жил төрсөн хүүхэд үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно" хэмээн үзсэн байна. 

 

Өнөөдрөөс /2023.02.16/ "Хажидийн цог" хэмээх номоор эхлээд 20 хоног ном хурна. Дараагийн жилийн ажил амьдралыг даатгаад, ард түмнийхээ сайн сайхны төлөө "Арван хангал" номыг тахидаг. Шинэ жил орж байгаагийн даатгал явагддаг. Битүүнд оройны 10 цагаас хурал эхэлнэ. Битүүны өдөр хуучин жилийнхаа муу муухай бүхнийг ардаа үлдээж битүүлдэг.

 

Шинийн нэгний өдөр уул усандаа гарч, ургаж буй нарыг хардаг. Төр хаана байгаа газарт Монголын тусгаар тогнол, аюулгүй байдал, ард иргэд энх амгалан байгаа хэмээн төр рүүгээ харан мэхийн ёслодог. Үүний дараа ахмадуудаасаа эхлээд золгодог.


Та бүхэндээ урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн, ажил хөдөлмөр нь улам дээшээ байх өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье ээ" гэлээ.

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин