Иргэдийн мэдээлэл зөрүүтэй байсан бөгөөд өрхийн орлого нь заасан хэмжээнд хүрээгүй зарим өрх хүүхдийн мөнгөнөөс хасагдсан. Тиймээс өрхийн мэдээллийг дахин шинэчилж, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах шаардлага хангасан эсэхийг эргэн мэдээлэхээр болсон.
Иргэд энэ сарын 8-ны өдрийг хүртэл зөрүүтэй мэдээллээ залруулсан бөгөөд хүсэлтийн дагуу, өрхийн амьжиргааны түвшинг тооцоолох юм. Улмаар энэ сарын 16-н буюу өнөөдрийн дотор хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох эсэхийг мэдээлнэ.
Мөн сар шинийн баяр болох гэж буйг тохиолдуулан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг хугацаанаас нь өмнө олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу сар бүрийн 20-нд олгодог хүүхдийн мөнгийг өнөөдөр олгох юм.